Friday, September 18, 2015

Тооноор тольдогч сүүлт од

Ишцэрэнгийн САНЬЦАР-ын Тооноор тольдогч сүүлт од номыг Их дэлгүүр, Интер номын дэлгүүрт зарж байна. Тооноор тольдогч сүүлт од роман нь Монголчууд дэлхий ертөнцийг хэрхэн байлдан дагуулж Их эзэнт гүрнийг байгуулж байгаа тухай өгүүлэх бөгөөд зохиолын баатрууд аян дайнд оролцон Польш, Палестин, Перс, Өмнөд хятадын нутагт салан одоцгооно. Гүюг хааны дараа монголын төрд Тулуй хааны удам залгамжлан суух болсон, Мөнх хааны дараа ах дүү Аригбөх, Хувилай хаан тэрсэлдэн тэмцэх болсон түүхийн нугачаанд тэдгээрийн хувь заяа хэрхэн эргэж байгааг харуулсан болно. Мөн Японыг эзлэхээр явсан монголын усан флот замдаа Камиказэ хар шуурганд сүйдэж байгааг уншиж мэдэх болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бургас мод тал хөндий хосолсон үзэсгэлэн сайхан Тамирын голын тохойд орших Гүюг хааны зуны орд Өрмөгт монголын язгууртан ноёд, дархад чинсан нар их хаан Чингисийн үүсгэсэн хэргийг эцэст нь хүргэх тухай хэлэлцээр чуулаад байз. Гүюг хааны их асрыг тойруулан барьсан баян тансаг ордуудаас торго дурдан дээл хувцастай, эрдэнийн чулуу шигтгээтэй, Алт мөнгөн бүс бүсэлсэн төрийн эрчүүл уван цуван гарч иx асрыг чиглэцгээнэ. Тэд усны урсгалын чимээ, шувууны жиргэх дууг сонсож нойроос сэргээд эргэн тойрныхоо байгалийн сайхныг баясан мэдэрч алхахдаа замын хажуугийн бургас үл мэдэг савлан хөдлөх, сайтар ирлэсэн сумны зэв тошлойн бутан дундаас гялалзахыг санамсаргүй ажиглаад давхийн цочиж, их хааны сайтар хамгаалагдсан ордонд байгаагаа ухаарч өөрийн эрхгүй биеэ барьж байв.
Хааны хэвтүүлүүд урьдаас нягтлан бодож боловсруулсан нүдэнд үл өртөх нуувчуудад оготно мэт хяран суух боловч тооны хувьд хэтэрхий олон тул яавч мэдэгдэнэ. Голын хөндий дүүрэн хэвтүүл, орд дүүрэн торгон цэргүүд, уулын ам бүрд нь хишигтэн цэргийн анги байрлаж байгаа нь хэнд ч ойлгомжтой билээ.

Ноёд дархад ордны улаан хамбан дотортой чуулалт өргөөнд орцгоож, зөөлөн хивсэн дээр сэм сэмхэн гишгэлэн, өөр өөрсдийн суудалд дөхөж, их хааны харшид залрахыг хүлээж нэг нэгэнтэйгээ нам дуугаар үг солилцон байв. Гэнэт өргөөний мухар дахь хөшиг сөхөгдөж, хоёр торгон цэрэг үүдийг манаж зогсов. Үг хэлэлцэгч ноёдууд чимээгээ аядахад зөвхөн түмтийн ноёдын алтан арслан санжиж, чулуун товчнуудтай харших жингэнэсэн дуу л сонсгож байлаа. Удалгүй хиа бололтой хүн орж ирсэн нь ордны захирагч Барс Төгөө болмой. Тэр эргэн тойрноо хурц нүдээр тойруулан ажигласны эцэст сэтгэл ханасан бололтой эргэж хаалганы цаана харагдахгүй зогсох нэгэн хүнд дохио өгөв. Төдий удалгүй ордны зарч булган малгайгаа духдуулан орж ирээд,

— Айгтун! Бишрэгтүн! Тэнгэр их эзэн хаан Гүюг залран ирлээ гэж сүрлэг дуугаар зарлах тэр үед Гүюг хаан төрийн Чингай чинсан, ерөнхий сайд Елюй Чуцай, бүх ноёдын ахлагч Илжигдэй, Чурамган нарыг дагуулж орж ирэв. Өргөөн дэх торгон цэргүүдээс бусад бүх хүн сөгдөж ёслоход Гүюг хаан дөрвөн буландаа сувдан өлзий атгасан мөнгөн харцагатай суудалд залрав. Тэгэхэд сая хөдөлгөөн орж ноёдууд өөр өөрсдийн олбогт суудлаа эзлэв. Ноёд жанжингууд суудлаа заасан ёсоор эзлэж байгаа эсэхийг захирагч Барс Төөгөө гярхай нүдээр ажиглаж харна. Гүюг хаан эрүүл бус гялалзсан нүдээр бүхнийг тойруулан харж,

— Миний үнэнч нөхөд, ноёд дархан нар хичээнгүйлэн сонсогтун Хөх тэнгэрийн ивээлээр монголын их гэр бүл тайтгаран тэнхэрч, өдөр өдрөөр хүч нь хуран чавхарч байна. Чингисийн ёсыг зөрчиж улс гэрийг самууруулж байсан Фагима Отчигон мэтийн оготор сүүлт нохдыг цаазлан цээрлүүлсэн билээ. Чингисийн ёсыг зөрчих гэсэн хэн боловч алдрах болно хэмээн бодолхийлснээ үргэлжлүүлж
— Баруун зүгт Мажар, Польш, Киевийн вангуудыг сөхрүүлэх дайнд явсан цэргүүдийн нэгэнт буулгасан билээ. Гэтэл наран мандах зүгээс наран шингэх эцсийн далай хүртэлх газар нутаг миний гарт ороогүй байна. Өмнө зүгт зүрчдийн Алтан улс, баруун зүгт Исмайл, Мисирийн халиф, түүнээс цааш Ромын апостол алба барьж ивгээлд минь багтахыг үл тоомсорлон мөчөөрхөж, бүдүүн хүзүү гаргах нь тэнгэрийн зарлигт үл нийцэх болмой. Гүюг хааны цоровгордуу уруул, сахал багатай амыг анхааралтай ширтэж суусан ноёд жанжингууд түүний үгийг дагуулан дургүйцлээ илэрхийлэн шүүрс алдацгаац, ам амандаа нэгийг хэлэн гүнгэнэлдэцгээв. Гүюг хаан гараа өргөж,

— Юуны түрүүн бид дээсэн дөрөөн дээр үлдсэн Алтан улсыг сөхрүүлж дуусгах хэрэгтэй. Энэ хэргийг Сүвээдэй баатар, Цагаан ноён хоёрт мэдүүлье. Сүвээдэй баатар Чингис өвгийн захиасыг хуй дагах хутга адил бат баримталж ирснийг тунгааж Алтан улсыг дагуулах аргыг бүрэн итгэж арван таван түмэн цэрэг өгье. Арван түм нь жич морин цэрэг түүний зургаан түм нь шинэ үүсгэсэн цэргүүд шүү. Франкийн газар, Мажар вангуудтай байлдаж байсан туршлага тэдэнд байхгүйг мэд гэж хөгшин жанжин Сүвээдэй баатар гялалзсан залуу жаижин Цагаан ноён хоёрыг ээлжлэн харав.
— За зарлигийг мэдлээ. Би Цагаан ноёнтой хоёр зам хувааж давшъя. Алтан улсын гол хүч Пэнян фу боомтонд хуран цугларч монголын хүчийг саатуулан барих бодолтой байна. Иймд дээдсийн захиас ёсоор Хайлжу боомтыг эзэлж Айзун хааны цэргийг Пэнян фу боомтоос эрхбиш гаргуулж хатгалдан тулалдъя гэж өрөөсөн үлдсэн догшин нүдээ их хааны өмнө номхон буулгаж паргиа дуугаар өчихөд, — Тэр овыг хөх тэнгэр тэтгэх болтугай. Үүний хажуугаар Шихихутаг ноён Сүн улсын Цин хуандитай холбоо барьж урд этгээдээс шахан байлдуулах эв эрэлхийлнэ.

Кай Цин хуанди зүрчдийн хүч туйлдсаныг мэдэж тун дургүй хөдөлж байна. Алтан улсын эсрэг дайнд Сун улстай хавсарвал зүрчдийг нанхиадаар нь цохиулж монголын олон цэргийг бушуу түргэн үхдэл болохоос илэрхий далдлан аврах мөн, Сүн улс үл хөдөлвөөс Алтан улсыг дагуулмагц өмнө зүгийн мулгуу нанхиадаас ял асууж, их монгол улсад даган орохыг тулган хүлээлгэх болно. Бид урд зүгт их дайн хийхээр бэлдэж байхад ахан дүү болон эвтэн найрамдаж алба барихаар aм өчгөө өгсөн вангууд төөрөлдөн мөчөөрхөж зарлигт үл захирагдах болов. Солонгос улсын Кожон Че ван миний элчийг харваж буцаагаад Манногийн улсьн төвшитгөхөд хавсар гэсэн зарлигийг үл тоомсорлох тул Амукан жанжиныг тохоон томилж Солонго нарыг төвшитгөхөөр илгээмүй гээд духаа үрчийлгэн бодолхийлснээ энэ яриа дууссаны тэмдэг болгож алтан зарлигаар бяцхан дохиод,
— Наран жаргах зүг, баруун орон Вавилоны халифыг дарж дагуулах хэргийг захирагч Илжигдэй ноёнд мүдүүлнэ хэмээн зарлиг буулгахад Илжигдэй ноён өчүүхэн ч гайхаж алмайрсангүй, аль эрт ярьж тохирсон хүний ёсоор тэргүүнээ гудайлган ёслов.

— Илжигдэй ноёнд таван түмэн цэрэг өгнө. Чиний замд Есөн мөнх хан хөвгүүн арван түмэн кипчаг, тожиг, киргис цэрэгтэй хавсран дэмжинэ. Сайн хаан авга ах гурван түмэн цэрэг гаргаж Бэрх ханхүүгээр баруун талаас чинь дэмжинэ. Исмайл оронд түнжин муудаж сульдсан олон султанууд байх боловч тэдний хүчийг харьсан гэж ташаарч болохгүй. Харин Ромын апостолын загалмайд мөргөгч шажитнууд өөрийн ариун газар Иерусалимьг эргүүлэн авахыг хичээж байгаа Махмудьг шүтэгч лалын олон улсуудыг, тухайлбал хамгийн түрүүн Багдадын халифыг номтгон дагуулах хэрэгт хүчин хавсруулах овьг хичээн явуулагтун!

Цаашилбил Хөсрөв султаны түргүүдийг буулган дархад Орд эзэнд алба барьж байх тангараг өргөж алтан пайз авсан Никейн ноёдуудаар ар худрагаас нь хавсран байлдуулах ов мэхиaг тунгаан боловсруулж, тухайн үед дайралдах алив даган хамсах хүчийг сайтар, овжин ашиглахыг Илжигдэй ноён чамд сануулах юун! гэж дотор нь өвдсөнөөс тэр үү, эсвэл Хөсрөв султаны түргүүд сүүлийн үед тэнхэрч байгаад сэтгэл зовсноос тэр үү, Гүюг хаан зэвхийдүү хөх царайгаа эмзэглэн ярвайлгаж зарлиг буулгав.
Хааны буулгасан зарлигийг эргэцүүлэн чагнаж суусан Сүвээдэй баатар яльгүй самгардаж,

— Их эзэн хаан минь! Ромын апостол лам Мажар болон Богемын ноёдыг түйвээлгэж литов, орос нараас алба татдаг болсныг ихэд далдуур эсэргүүцэн монголоос болгоомжлон их цэрэг бэлдэж байгааг би ойр байж мэдсэн билээ. Эл байдлыг яаж болгоохсон бол гэж паргиа дуугаар гайхашран асуухад Гүюг хааны Ярвайх царай баахан тэнийсхийж,
— Үүнийг бид Елюй Чуцай, Кадак ноёнтой хэлэлцэн зөвшсөн юм. Мөн Ромын апостол ламаас Плано Карпини хэмээх элчийг хүлээж байна. Тэдний санаа орос, польшийг залгихаасаа Исмайлын нутаг уруу ховдог шунахайгаар тэмүүлэх нь даравч дарайх үхрийн эвэр лугаа ижил илхэн болох нь Сартаг хөвгүүний мэдээнээс танигдаж байна. Загалмайтны цэрэглэлээс болгоомжлох явдалгүй буйзаа. Бат авга оросын ван Александрыг цэрэглэхэд дэмжиж Төөтоны төмөр цэргийг дарж Алтан ордны хойд хязгаарыг аюулгүйболгосныг Сүвээдэй баатар чи өөрөө мэдэх мөртөөн гайхашран сөргүүлэх хэрэг юун гээд чимээгүй суух ноёдыг сэтгэл дундуур харснаа тэссэнгүй
— Сайн хаан авга биеэр мордож франк Галлын загалмайтан вангуудыг их гэрт дагуулан нэгтгэх хэргийг шуурхайлаагүй нь тэнгэрийн зарлигт үл нийцээх буюу хэмээв. Түрэг хангалын байлдан дагуулсан орныг Зүчийн улсад өгөх өвөг эцгийн үг байх боловч Бат авгын байдлаас уламжлан би жич шийднэ. Иймд Илжигдэй ноён азнах биз хэмээн зарлиг буулгаад өөрийн Батд хаанд дургүйцэн гэрэвшдэг дотууp санааг ил гаргасандаа хилэгнэн царайгаа барайлгав.

Сүвээдэй баатар их хааны хилэгнэхийг мэдээд, хаан хөвгуудийн европ даль аян дайны уед хагаралдан маргалдаж байсныг санаж, хий шуурс алдан ул ойлгох-чоон болж, өрөөсвн нудээ цавчилгуй гөлрөн ширтэв. Гүюг хаан түуний харцанд баахан эвгүйрхэж, гартаа атгах алтан зарлигийг бушуухан дохиж энэ айлтгал дууссапыг мэдэгдлээ.
Энэ мөчийг хүлээж суусан тэргуун түшмэл Кадак ноён яаран босож цэрэг мордуулах зарлигийг уншин танилцуулав. Хэн хэний түмт, харваач баатрууд, аль зүгийн аян дайнд цэрэг засан мордохыг өндөр дуугаар уянгалуулан дуудсан үед Гүюг хаан дотор нь улам муудсан бололтой хөмсгөө зангидан ярвайж харшаас бууж одов.
Тооноор тольдогч сүүлт од

1 comment:

jac davic said...

thuốc bổ xương khớp của mỹ 1500mg nếu như bạn đã biết đến sản phẩm này thì ngày hôm nay với một công thức mới đột phá trong một sản phẩm mới bổ sung Glucosamine lên đến 2000mggiúp xương của bạn trở nên chắc khỏe hơn bao giờ hết.
thuốc uống làm trắng da ivory caps pillsIvory Caps được chiết xuất từ các hợp chất hoàn toàn tự nhiên với công thức tăng gấp ba lần Glutathione Complex 1500mg, cung cấp các dưỡng chất cần thiết sẽ làm trắng da từ bên trong
thuốc ivory caps
ivory cap pills
Thuốc uống trắng da ivory capsThuốc uống làm trắng da tự nhiên với Glutathione 1500mg Ivory Caps Pills - GIÁ 850K
thuốc ivory caps
Thuốc bổ xương khớp GlucosamineGlucosamine là thành phần chủ yếu có tác dụng bôi trơn cho khớp xương, cũng là chất cần thiết để hình thành tế bào sụn.
thuốc xương khớpNgười và động vật đều tự tái tạo glucosamine trong cơ thể nhưng khi tuổi tác càng cao, tốc độ tái tạo lượng chất này càng giảm, cộng với quá trình thay cũ đổi mới của tế bào sụn,
thuoc bo xuong khopdẫn đến lượng glucosamine càng bị thiếu trầm trọng hơn, điều này dẫn đến độ dày của sụn sẽ mỏng hơn, bề mặt khớp bị thoái hóa, các khớp không ma sát, bôi trơn với nhau, từ đó tạo thành các cơn đau, lâu dần khớp sẽ thoái hóa.
thuốc bổ xương khớpNgười có tuổi (như tuổi ngoài 40), người có vấn đề về xương khớp nên bổ sung lượng Glucosamine Chondrointin để tăng cường chất bôi trơn cho khớp,
thuốc glucosamine của mỹkhiến hoạt động khớp xương dễ dàng hơn, tránh tình trạng thoái hóa xương đồng thời tăng cường sự tạo thành tế bào xương sụn, giảm hẳn các vấn đề tổn thương khớp xương

Онцлох мэдээлэл