Thursday, December 25, 2014

Viktoria Modesta

Латви гаралтай дуучин, модел бүсгүй Виктория Модеста гэх бүсгүйн видео клип энэ сарын 12-нд Youtube сайтад тавигдсан даруйдаа олныг алмайруулсан юм.
Учир нь түүний нэг хөл хиймэл ч гэлээ тэрээр сул талаа өөрийн давуу тал болгож ёстой л зэвүүн уран бүтээлч гэдгээ харуулаад байгаа юм. 26 настай дуучин бүсгүй эх баригч эмчийн буруугаас болж түнх нь мултарч, хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдрэх бүрт надад хэцүү байдаг байлаа. Гэсэн ч би хуучин загварлаг, этгээд сонин зүйлс, уран бүтээл сонирхдог байсан нь дуучин, модель болоход минь их нөлөөлсөн байх хэмээжээ.

Олон хүнд сэтгэлийн тэнхээ, урам өгөхөөр түүний сүүлд гаргасан Prototype уран бүтээлийг өдгөө 2,9 сая гаруй хүн үзжээ.

No comments:

Онцлох мэдээлэл