Б.Явуухулан
Туулын урсгал шөнөдөө сайхансанТоргон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөгсөн
Холын анир авангаа л дуугардагсан.
Урсгалд нь умбагч сарыг ажаад
Усанд нь хөвөгч оддыг тоолоод
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртайсан.
Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуугаа надад аялдагсан
Сөөг модны л нэгийг түшээд
Шөнөжин сууж би сонсдогсон.
1957 он
мэдээллийн эх үүсвэр : Gombosuren ARSLAN
мэдээллийн эх үүсвэр : Gombosuren ARSLAN
No comments:
Post a Comment