Wednesday, August 25, 2010

2010 оны зуны сургалт


УТБА-иас жил бүр зохион байгуулдаг зуны сургалт нь 2010 оны 07-р сарын 28-аас 08-р сарын 16-ыг хүртэлх хугацаанд зүүн гурван аймаг болох Дорнод, Хэнтий, Сухбаатар аймгийн нийт 16 сумдаар явагдлаа. Уг сургалтын зорилго нь иргэдэд улс төр, нийгмийн боловсрол олгоход чиглэдэг юм. Өнгөрсөн хугацаанд УТБА-иас зохион байгуулсан сургалтын хөтөлбөрүүдэд нийт 130 мянган орчим хүн хамрагдсан нь Монгол улсын насанд хүрсэн иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байна.
Энэ жилийн сургалтанд 6 салбарын эрхлэгч, багш нар болон төвийн багш нар оролцлоо. Зуны сургалтын хугацаанд Академийн эрхлэгч, багш, ажилтнуудын нэгдсэн цугларалт болдог бөгөөд энэ удаагийн цугларалт Дорнод аймгийн Чойбалсан хотын "Хэрлэн дөлгөөн" жуулчны баазад болж өнгөрлөө. Энэ цугларалтаар 2010 оны эхний хагас жилийн тайлан мэдээ, КАС-аас өгөх мэдээлэл, үлдсэн хагас жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.




No comments:

Онцлох мэдээлэл