Wednesday, May 9, 2007

МАХН, АН-ын рейтингийн динамик


Улс төрийн Боловсролын Академийн давтамжит судалгааны дүн гарлаа. Судалгааг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт явуулж нийт 900 респондентыг хамрууллаа. Судалгааны дүнгээс намуудын рейтинг иргэдийн дунд ямар байр байгаа талаар толилуулж байна.
Улс төрийн голлох үүрэг гүйцэтгэж буй МАХН, АН-ын рейтинг мэдэгдэхүйц өөрчлөгдөж буйг эндээс ажиглаж болохоор байна. Энэ хоёр намын рейтингийн өсөлт, бууралтын эрч, тогтвортой байдлын дүр зураг энэ янзаараа байх аваас УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг таах магадлал өндөр байх болно.

Парламентад суудалтай бусад намуудын хувьд онцгой өөрчлөлт ажиглагдахгүй байгаа боловч “жижиг” гэсэн тодотголтой ИЗН, ЭОН, БНН хувьд угаас бага байсан хувь нь буурч байгаа нь нийтлэг байна. Тухайлбал, 2005-2006 онд рейтинг нь 5,7 хувьтай байсан ИЗН өнөөдөр 2,76 хувьтай болжээ. ЭОН, БНН хоёр 3 хувь орчим байсан бол 1 орчимд хүрч өмнөх үзүүлэлт нь бүр алга болох тийшээ болж байгаа юм байна.

No comments:

Онцлох мэдээлэл