Monday, January 11, 2021

Mahatma Gandhi

  • Бодол тань ҮГ болдог
  • Үг тань ААШ АВИР болдог
  • Ааш авир тань ДАДАЛ ЗУРШИЛ болдог
  • Дадал зуршил тань МӨН ЧАНАР болдог
  • Мөн чанар тань ХУВЬ ТАВИЛАН болно

Махатма Ганди

Thursday, January 7, 2021

“Алсын хараа-2050” гэж зүгээр л цаас уу?

МОНГОЛ УЛСАД ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ГЭЖ БАЙГАА ЮУ?

XX зууны сүүлээр хөгжлийн баримжаагаа өөрчилж, Үндсэн хуулиндаа “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг” байгуулах эрхэм зорилгоо дэвшүүлсэн Монгол Улс  30 жил хөгжиж, XXI зууны 20 дугаар оны өнөө үед улс орны удирдлагуудын дээд түвшинд “Бид чинь буруу яваад байгаа юм байна” гэсэн юм ярьж эхэллээ.

Friday, March 6, 2020

Пэрэнлэйн ДОРЖСҮРЭН 1956-2020


Улс Төрийн Боловсролын Академийн ахмад багш, доктор, профессор Ногоонсуунаг овгийн Пэрэнлэйн ДОРЖСҮРЭН 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз учирлаа.
П.Доржсүрэнгийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийнхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Tuesday, December 3, 2019

Artificial Intelligence

Тэр хүрээд иржээ. Тэр бидний амьдралд ороод иржээ. Тэр өдөр ч шөнө ч бидэнтэй хамт байх болж. Та утас барьж байгаа бол, машин жолоодож яваа бол, компьютер эзэмшиж байгаа бол, хөгжим сонсож, кино үзэж, тоглоом тоглож байгаа бол. Таныг утсаа асаахад тэр таны гарт сэрж байна. Та карт хэрэглэж, банкинд гүйлгээ хийж эсвэл автобусанд төлбөр төлж, хилийн шалганд паспортоо уншуулж, хурууныхаа хээг таниулж байгаа бол тэр тантай хамт байна гэсэн үг. Та эмнэлэгт шинжилгээ өгч, шинжилгээнийхээ дүнг дэлгэцнээс харж эмчтэй хамт ярилцаж байгаа бол тэр таныг үзэж байна гэсэн үг. Тэр бүү хэл Та сая утсаараа зураг дарлаа, мессеж бичлээ, хариу авлаа, бүр утсаараа ярьсан бол тэр таныг дэлхийн аль ч цэг дээр байсан, тантай хамт явж байна л гэсэн үг. Тэр таны ажил, амьдрал, амралт, зугаалга, гэр орон, явах ирэх гээд бүх юманд орж байна.

Tuesday, October 1, 2019

tag der wirtsch

“Дижиталчлал, автоматжуулалт болон аж үйлдвэрийн хувьсгал 4.0” буюу Монгол-Германы эдийн засгийн харилцааны чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд болж байна.

Онцлох мэдээлэл